Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл баривчлах хүсэлтийн шүүх хуралд оролцлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл баривчлах хүсэлтийн шүүх хуралд оролцлоо
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 9
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл лхагва гарагт Сөүл хотын шүүх дээр очиж, цэргийн онц байдал зарлах оролдлоготой холбоотойгоор тусгай прокуророос гаргасан баривчлах хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралд оролцлоо.
Шүүх хуралдаанд тусгай прокурорын баг болон Юн Сук Ёлын өмгөөлөгчид оролцож, тал бүрийн байр суурийг сонсож эхэлсэн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан болон шударга ёсны хэрэгжилтэд саад учруулсан гэх үндэслэлээр баривчлах хүсэлт гаргаад байгаа билээ. Шүүх шийдвэрээ лхагва гарагийн орой юм уу, пүрэв гарагийн өглөө гаргах төлөвтэй байгаа аж.
Түүнийг дэмжигч 100 орчим хүн шүүхийн гадна цугларч, уриа лоозон барьж жагссан бөгөөд цагдаа нар хүчтэй хамгаалалт гаргасан байна.
Юн Сук Ёлыг парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард огцруулсан ба Үндсэн хуулийн шүүх түүнийг албан тушаалаасаа буух ёстой гэж шийдсэн. Түүний цэргийн онц байдал тогтоох оролдлого нь олон нийтийг цочроож, улс төрийн тогтворгүй байдалд хүргэсэн юм.
Түүнийг өмнө нь мөн ийм хэрэгт сэжиглэж баривчилсан ч 52 хоногийн дараа сулласан. Харин энэ удаа прокурорууд Юн Сук Ёлыг оргон зайлах магадлалтай, мөн гэрчүүдэд нөлөөлж болзошгүй хэмээн баривчлах хүсэлт гаргасан байна. Гэвч түүний өмгөөлөгчид бүх хэргийг үгүйсгэж, “нотлох баримтгүй, улс төрийн шинжтэй мөрдөн шалгалт” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн