2025 оны УИХ-ын хаврын чуулганыг хаалаа. 2024 оны сонгуулиар бүрдсэн парламент жилийн хугацаанд 144 хууль, 146 тогтоолыг хэлэлцэн баталжээ. Харин 2025 оны хаврын ээлжит чуулганаар 66 хууль, 59 тогтоолыг баталсан байна. Өнөөдөр 2025 оны төсвийн тухай хуульд тодотгол хийлээ. Түүнчлэн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд нээж, 2026 оны төсвийг 5 шаттай хэлэлцүүлгээр батална.