УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53 гишүүн "Алт 3" аяныг хэрэгжүүлэхийг дэмжиж шийдвэрлэлээ.