Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн гарын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэн, танилцсан байна.
Төрийн аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтээр санхүүгийн зөрчилтэй гарсан төсвийн байгууллагуудад хяналт шалгалт хийхээр болжээ. Мөн Засгийн газрын дэргэдэх 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг өнөөдөр албажуулсан байна.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг даргад хугацаатай албан даалгавар өглөө. Энэ албан даалгавар нийт 164 асуудлыг хамарч байгаа. Мөн 31 хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэх үүргийг холбогдох сайд нарт өглөө.
659 хязгаарлалттай, сөрөг дүгнэлт өгсөн 27, дүгнэлт өгөхөөс татгалзсан 19 байгууллага, төсвийн захирагчийн ажлыг үнэлж, хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг зохион байгуулахаар боллоо.
И Монгол системээр дамжуулж 30 мянган иргэн Засгийн газрыг хүний хөгжлийг дэмжих, татварын орчныг таатай болгох, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох санал ирүүлсэн. Ирүүлсэн санал бүрийг шийдвэрлэх үүргийг Ерөнхий сайд өнөөдөр өгсөн.
29 хороо зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ.
Татан буугдсан 29 хорооны чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамдууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзсэн байна.
1. Үндэсний баялагийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо
2. "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
4. 20 минутын хот Үндэсний хороо
5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо
7. Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо
10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо
12. Дэлхийн өвийн үндэсний хороо
13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
14. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
15. Үндэсний тээврийн хороо
16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл
18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл
24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл
29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл