Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны А/157 дугаар захирамжаар НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар санал, дүгнэлтээ танилцууллаа. Улаанбаатар хотод бизнесийн болон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийн талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболд, Ч.Батзориг, Г.Батбаяр, Б.Дөлгөөн, О.Зундуйдорж, Н.Мандуул, Б.Мөнхбаатар, Л.Хосбаяр, Э.Хулан болон Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар ажиллав.
Ажлын хэсэг Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнүүдийн явцыг сааруулахгүй байх түүнийг дагаад хариуцлагатай, үр дүнтэй ажлаа гүйцэтгэж буй хувийн байгууллагуудыг дэмжих зорилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй, мөн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй хувийн хэвшлийн 50 орчим байгууллагуудын төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтаар тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаарх саналуудыг нэгтгэн боловсруулсныг Ажлын хэсгийн ахлагч Ж.Сандагсүрэн НИТХ-ын хуралд танилцууллаа.
АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ ДҮГНЭЛТ:
-Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч газар чөлөөлөлт хийгдээгүй байршлуудын газар чөлөөлөлтийг яаралтай шийдвэрлэх;