Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Далай лам 130 хүртэл наслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Далай лам 130 хүртэл наслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 7
Төвөдийн Буддистуудын оюун санааны удирдагч XIV Далай лам ням гарагт 90 насны ойгоо тэмдэглэлээ. Тэрээр дагагчдынхаа өмнө үг хэлэхдээ нас барсныхаа дараа дахин төрж, шашны удирдагчийн үүргээ үргэлжлүүлнэ гэж хэлээд, өмнө нь таамаглаж байснаасаа хоёр арванаар илүү буюу 130 наслахыг хүсэж буйгаа илэрхийллээ.
Далай лам 2024 оны сүүлээр Ройтерст ярилцлага өгөхдөө өөрийгөө 110 насална хэмээж байсан билээ. Тэрээр “Би өнөөг хүртэл Буддын сургаал, Төвөдийн ард түмний төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ирсэн. Цаашид ч энэ замаар явж, 130 наснаас дээш амьдрана гэж найдаж байна” хэмээн ярьсан байна.
Далай лам бол Төвөдийн Буддизмын түүхэн дэх хамгийн удаан насалж буй удирдагч бөгөөд 1959 онд Хятадын ноёрхлын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Энэтхэгийн Дарамсала хотод дүрвэн ирж, өнөөг хүртэл амьдарч байна. Тэрээр Төвөдийг Хятадаас тусгаарлахыг бус, харин жинхэнэ автономит эрх, шашны чөлөөт байдлыг эрэлхийлдэг "Дундын зам"-ыг баримталдаг.
Хятад улс Далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг бөгөөд Төвөдийг хатуу хяналтдаа байлгахыг эрмэлздэг. Мөн дараагийн Далай ламыг өөрсдөө тодруулна гэж мэдэгдсээр ирсэн. Энэ нь эртний эзэн хааны үеийн уламжлалтай холбоотой гэж үздэг.
Гэвч Далай лам өмнө нь “Миний хойч төрөл хэн болохыг тодруулах цорын ганц эрх бүхий байгууллага бол миний үүсгэн байгуулсан 'Гаден Пудранг сан' юм” гэж мэдэгдсэн.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн