Тиймээс уран бүтээлчид уран сайхны удирдагч Г.Ганцэцэг, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуяг нарын үйл ажиллагаа нь байгууллагын соёл, уран бүтээлчдийн ажиллах нөхцөлд ноцтой зөрчил үүсгэж байгаа тул албан тушаалаас нь чөлөөлөхийг Соёлын яам болон Засгийн газарт албан ёсоор шаардаж, энэхүү асуудлыг 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн 15:00 цаг хүртэл шийдвэрлэхгүй бол Улсын баяр наадмын тоглолтод оролцохгүй хэмээн мэдэгдээд байна.