УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Боловсролын сайдын багцад байсан 2.6 тэрбум төгрөгийг хасаж, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын багц руу шилжүүлсэн юм. Энэ шийдвэрийн улмаас нийслэлийн хэмжээнд энэ онд тэтгэвэрт гарах 117 багш хуульд заасан нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй болох нөхцөл үүссэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм.