Open iToim app
Анализ | 1 мин уншина

Тойм тоо: AI ажлыг булаах уу, эсвэл бүтээх үү

Тойм тоо: AI ажлыг булаах уу, эсвэл бүтээх үү
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 7
Дэлхийн эдийн засгийн форумаас 2025-2030 онд хамгийн эрэлттэй байх болон эрэлт нь буурч болзошгүй мэргэжлүүдийг нэрлэжээ.
Ирэх жилүүдэд хамгийн эрэлттэй байх мэргэжлийн тэргүүн эгнээнд АйТи болон инженерийн чиглэлийн мэргэжлүүд эзэлж байгаа бол эсрэгээрээ нярав, нягтлан, худалдагч зэрэг мэргэжлүүд ойрын таван жилд эрэлт нь огцом буурах төлөвтэй байна.
Дэлхийн дахинд хиймэл оюун болон их өгөгдөлд суурилсан мэргэжлүүдийн эрэлт маш эрчимтэй өсч байна. Үүнд сүлжээний болон кибер аюулгүй байдал, технологийн чиглэлийн мэргэжлүүд орж байгаа юм.
Харин удахгүй устаж, технологиор орлуулж болзошгүй мэргэжлүүдийн эхний эгнээнд бичиг хэргийн болон оффисын туслах ажилтнуудын мэргэжил орж байна. Тухайлбал, нарийн бичиг, касс, тасалбар түгээгч, шуудангийн бичиг хэргийн ажилтан, банкны теллер зэрэг ажил мэргэжил ойрын жилүүдэд устаж, үгүй болж магадгүй мэргэжлүүдийн эхний эгнээг тэргүүлж байна.
Эрэлттэй мэргэжил болон устаж байгаа мэргэжлийн асуудлыг энэ удаагийн ТОЙМ ТОО онцоллоо.

Ц.Санчирмаа нь 2011 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн