Монгол Улсад зургаадугаар сарын 4-18-ны өдрүүдэд ажилласан Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийн баг IV зүйлийн зөвлөлдөх уулзалтын үр дүнгээ танилцууллаа. Тус мэдэгдэлд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд гүнзгий дүгнэлт хийж, цаашид авах ёстой бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон байна.