Вакцин тариулахын өмнө халуун бууруулах болон өвчин намдаах лаа, эм хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн хүүхдийг улиралд тохируулан хувцаслаж, хөхүүл бол сайн хөхүүлэх, нэмэгдэл хоолонд орсон бол насанд нь тохирсон хоол өгөн, унтуулж амраах шаардлагатай байна. Улаанбурханы эсрэг дархлаажуулалт өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр ажлын өдрүүдэд 08:30–21:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00–18:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.