УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Боловсролын сайдын багцад байсан 2.6 тэрбум төгрөгийг хасаж, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын багц руу шилжүүлжээ. Үүний улмаас энэ онд тэтгэвэртээ гарах 117 багш хуульд заасан нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй болсон байна.