Open iToim app
Спорт | 1 мин уншина

О.Бямба-Эрдэнэ, Г.Лундаа нар дэлхийн цомын хүрэл медалийн болзол хангалаа

О.Бямба-Эрдэнэ, Г.Лундаа нар дэлхийн цомын хүрэл медалийн болзол хангалаа
Нийтэлсэн 8 цагийн өмнө
Казахстан Улсын Астана хотод болж буй дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Лундаа Киргизстан Улсын тамирчин Мирзохид Имамназаровтай тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2-ын саналаар ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа. Мөн дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ О.Бямба-эрдэнэ Швед Улсын тамирчин Кевин Скоттой тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2-ын саналаар ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангаад байна.
Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зорьсон байна.
Түүнчлэн, тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг-д Э.Төгсбилэг, 65 кг-д Э.Бат-Өлзий, +90 кг-д Х.Бекнур нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд С.Биндэръяа, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар тулалдаж байгаа юм.
Боксын дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа зохиогддог бөгөөд энэ оны анхдугаар дэлхийн цом Бразил улсад болоход Монголын тамирчид өнжиж, дараа нь Польш улсад болсон дэлхийн цомоос Монголын тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Харин энэ оны отгон дэлхийн цомын тэмцээн Энэтхэг улсад арваннэгдүгээр сард болох юм.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн