УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 16 асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны зургаадугаар дүгнэлт, хууль баталсантай холбоотой УИХ-ын тогтоолын төсөл, Барбодас, Эсватини хаант, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго, “Бүгд Найрамдах Ботсвана зэрэг улстай дипломат харилцаа тогтоох тогтоолын төсөл зэрэг багтаж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргээс хэлэлцэж эхэллээ.Үндсэн хуулийн цэцийн 2025 оны зургаадугаар дүгнэлтийг хэлэлцлээМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны зургаадугаар дүгнэлт /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэж байна. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Ц.Цолмон танилцуулсан бол Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцуулсан юм. Энэ үеэр гишүүд үг хэллээ.УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Энэ шийдвэрийг хүлээж аваасай. Анхны хуулийн зорилго нь татвараас зугтаж байгаа иргэдийн татварыг бүрэн авахын тулд үнийн манипуляци хийдгийг зогсоох байсан. Татвараас зугтаах агуулгаар борлуулж байгаа үнээ хоорондоо тохиролцож бууруулдаг явдал байдаг. Гэхдээ энэ маань эргээд бусад шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй. Татвараа зөв авах нь нэг хэрэг. Нөгөө талдаа иргэд өөрсдийнхөө хөрөнгийг борлуулахдаа заавал өмнөх үнээсээ дээшлүүлж борлуулах эсэхийг үгүйсгэж, эрхэнд нь халдаж болохгүй. Хүний эрхийг бүрэн хангах ёстой. Миний хувьд дүгнэлтийг дэмжиж байна.