Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп тэргүүнд эрэмбэлэгдлээ.
Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Юнисервис Солюшн, Юнивишн, М-Си-Эс Проперти, Тотал Дистрибюшин, М-Си-Эс Интернэйшнл, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Интернэйшнл Медикал Сентер зэрэг М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр шалгарсан юм.
“Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох” эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ бид улс орны эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэн, татвар, шимтгэлээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, дэд бүтцийг хөгжүүлэхэд тууштай хөрөнгө оруулж хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэм болгодог.
М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 4.4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2024 онд 1.3 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид жил бүр тогтвортой ажлын байр шинээр бий болгож 14 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байгаа билээ.