ОХУ-ын төрийн хэвлэл ТАСС агентлагаас тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нарын уулзалтын дараа Москва, Улаанбаатар хоорондын шууд нислэгийг энэ оны эцэс гэхэд сэргээхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.
Козловын хувьд Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргаар ажилладаг. Тус яамны мэдээлснээр Орос, Монголын худалдааны эргэлт өссөөр байгаа аж. Мөн Оросын тал Улаанбаатарын ДЦС-3-ын шинэчлэл, Улаанбаатар төмөр замын хамтарсан компанийн хөгжил зэрэг олон төсөлд оролцож буйг дурджээ.
Мэдэгдэлд, “Александр Козлов, Гомбожавын Занданшатар нар хоёр улсын агаарын харилцааны хөгжлийн талаар хэлэлцлээ. Москва–Улаанбаатарын хоорондын шууд нислэгийг энэ оны хоёрдугаар хагасаас эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн дурдсан байна.
Хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэгийг зургаан жилийн өмнө цуцалж байсан юм.