ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш, профессор Б.Бат-Эрдэнэтэй эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлийн талаар ярилцлаа.-ТЭЦ III дулааны цахилгаан станц дээр осол дээр гарснаар ирэх өвөл зарим газар цахилгаан, дулаангүй болох бодит эрсдэлтэй тулгараад байгаа. Мэргэжилтний хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ?-Ер нь манай эрчим хүчний систем аваарын байдалтай байна. Эрчим хүчний суурилагдсан чадвар нийт хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа. Сүүлийн хэдэн жил тутам хэрэглээ 8-9 өсөлттэй байна гэсэн судалгаа бий. Ингэхээр нэгэнт дотоод хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа манай эрчим хүчний системд 50 МВт байхгүй болно гэдэг нэлээд хүндрэлтэй. Энэ хүндрэлийг бусад бүх боломжит шийдлээр зохицуулахад хот тэр чигээрээ хөлдөхгүй, цахилгаан эрчим хүчгүй болох нөхцөл харагдахгүй байна. Тодорхой цагуудад хэрэглээнд бага зэргийн хязгаарлалт хийгээд ямартай ч цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хангаж болох байх. Мөн дулааны эрчим хүчинд асуудал үүсэж байгаа. Үүнийг шийдэхийн тулд хэрэглээгээ хэмнэх ёстой. Өвөл орон сууцтай айлууд 18-20 градустай байхад хүйтэн байна гэж үздэг. Заавал 22-24 градус руу зүтгэх гээд байдаг. Энэ нь цаад утгаараа бид дулааны эрчим хүчийг их хэрэглэж байна гэсэн үг. Гэтэл Хятад, Япон, Европын улсуудад өвөл орон сууцны дундаж температур нь 16-18 градус байдаг. Энэ нь эрчим хүчний хэмнэлтэд суралцах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Монголчууд дулааны эрчим хүчид хэтэрхий цамаан загнаад байна. Тийм учраас амьдралын хэвшилдээ бас өөрчлөлт оруулж байж улсаараа энэ хүндрэлээс гарах бүрэн боломжтой.-Эрчим хүчний реформ гэж олон жил ярьж байгаа. Засгийн газраас үнийн нэмэлт л хийсэн. Харин салбарын мэргэжилтнүүд нь засаглалын хямралд өртсөнөө зарлаад удаж байна. Энэ тал дээр таны байр суурь?