Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Монголын төр тэдний амжилтыг хэрхэн үнэлж, ямар шагнал, урамшуулал олгохоо зарлалаа

Монголын төр тэдний амжилтыг хэрхэн үнэлж, ямар шагнал, урамшуулал олгохоо зарлалаа
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 2
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ нь Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр дэлхийн аваргад амжилт гаргасан тохиолдол болсон. Энэхүү түүхэн амжилтыг үнэлж Монголын төр засгаас дараах шагнал урамшууллыг олгохоо зарлалаа.
1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнав.
2. Монгол Улсын Засгийн газраас /Ерөнхий сайд/ Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багт 500 сая төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Энэ нь олимп, дэлхийн аваргад амжилт гаргасан тамирчдыг урамшуулах хуулийн хүрээнд шийдэгдэж байгаа аж.
3.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн 4 тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц олгох гэрчилгээг гардуулав.
4. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас шигшээ багийн дасгалжуулагчид нэг удаагийн 50 сая төгрөгийн урамшуулал, шигшээ багийн дөрвөн тамирчин тус бүрд 25 сая төгрөгийн урамшуулал олгохоо илэрхийлэв.
5. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн амжилт гаргасан дөрвөн тамирчин сар бүр нэг сая төгрөгийн урамшууллыг насан туршдаа авахаар боллоо.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь олимпод багтсан бөгөөд Монголын шигшээ баг Токио 2020 олимпод оролцсон. 2028 оны олимпоор илүү өндөр амжилт гаргахад нь төр засгаас байнга дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн