Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан. Тэгвэл өнөөдөр өглөөний 10:00 цаг хүртэл оролцох саналыг хүлээн авч, шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс дараах 4 оролцогч саналаа ирүүлсэн байна.
“Пан-Чайна Констракшн групп” ХК