Эдгээр ажилд гэрээний дагуу урьдчилгаа санхүүжилт 30 хувь буюу 6.2 тэрбум байх ёстой байсан ч Хан-Уул дүүргийн холбогдох удирдлагууд журмыг зөрчиж 3.2 тэрбум төгрөгийг илүү олгосон байна. Ингэснээр нийт урьдчилгаа 45 хувь болсон нь аудитын байгууллага болон нийслэлийн хяналт шалгалтаар илэрсэн.