-Монголбанк эхний хагас жилд 5.9 тонн алт худалдан авлаа-Монголбанк 2025 оны зургадугаар сард 1587.4 кг алт худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 24.3 хувиар буурсан үзүүлэлт юм. 2025 оны сүүлийн хагаст алт тушаалт нэмэгдэх хүлээлт үүсээд байна. Учир нь, 2025 оны төсвийн тодотголтой хамт Алт-3 аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байгаа юм. Уг тогтоолын төсөл батлагдсанаар 3 тонноос дээш нөөцтэй алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлнэ. Гурван тонноос дээш нөөцтэйг үндсэн орд гэж нэрлэдэг.Мөн тогтоол батлагдсанаар хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, алтны төслүүдэд шинэ хөрөнгө оруулалт татах чиглэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам бодлогоор дэмжиж ажиллах боломжийг нээх аж.Алт-3 аяны хүрээнд алт тушаалт жил бүр 10 тонноор нэмэгдэх хүлээлттэй байнаАлт-3 аяны хүрээнд 2025 оны сүүлийн хагаст алт тушаалт нэмэгдэж, оны эцэст 20 тонн хүрэх боломжтой гэж салбарынхан үзэж байгаа аж. Хэрвээ Монгол Улс жилдээ 20 тонн алт худалдан авбал гадаадын валютын албан нөөц 2 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой юм.