Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Хүдрийг газрын гадарга руу тээвэрлэх 8 км урттай туузан дамжуургын системийг ашиглалтад орууллаа

Хүдрийг газрын гадарга руу тээвэрлэх 8 км урттай туузан дамжуургын системийг ашиглалтад орууллаа
Нийтэлсэн 2 минутын өмнө
Оюу толгойн гүний уурхайгаас 24 цагийн турш тасралтгүй, өдөрт 95,000 тонн хүдрийг газрын гадарга руу тээвэрлэх хүчин чадалтай туузан дамжуургын систем нь Монголын анхны дүүжин хийцлэлтэй байгууламж юм. 2025 оны зургадугаар сард гүнийн уурхайн хүдрийг газрын гадарга руу тээвэрлэх 8 км урттай туузан дамжуургын системийг ашиглалтад оруулсан байна.
Дотоодын болон олон улсын 10 гаруй компани хамтран уг инженерийн шийдэл бүхий цогц бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг гурван жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Олон улсын туршлагаар хүдрийг гүний уурхайгаас үйлдвэрлэлийн хэсэг рүү тээвэрлэх хамгийн үр дүнтэй, оновчтой арга нь туузан дамжуургын систем гэж тооцогддог бөгөөд цахилгаан эрчим хүч ашиглах тул нүүрсхүчлийн хийн ялгарал бага, байгальд ээлтэй, ухаалаг шийдэл юм.
Монгол инженерүүд болон гадаад мэргэжилтнүүдийн хамтын хичээл зүтгэлээр бүтсэн энэхүү туузан дамжуургын систем ашиглалтад орсноор бүтээмж 4-5 дахин нэмэгдэнэ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн