Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

П.Наранбаяр: Хувьсах зардлыг хасвал цэцэрлэгүүд хүндрэхээр байна

П.Наранбаяр: Хувьсах зардлыг хасвал цэцэрлэгүүд хүндрэхээр байна
Нийтэлсэн 6 минутын өмнө
УИХ дээр 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Төсвийн тодотголын хүрээнд бүх салбарт урсгал зардлыг бууруулж, 1.8 их наяд төгрөгийн хэмнэлт хийхээр болсон. Боловсролын салбарт гэхэд 2026 оны сүүлийн хагаст хувийн сургууль, цэцэрлэгт хувьсах зардал олгохгүй байхаар тусгасан нь ирэх намар хичээл эхлэх үед хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх шаардлагатай тулж магадгүй байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр "Хувийн сургууль, цэцэрлэгийн хувьд төрийн ачааллыг хуваалцаж явдаг. Энэ хувийн сургууь, цэцэрлэгийн хувьсах зардлыг зогсоох чиглэл орж ирж байна. Хувийн сургууль цэцэрлэг хоёр дахин илүү хувьсах зардлаа авч, төрийн ачааллыг үүрэлцэж байсан. Энэ нь үр дүнгээ өгч, сугалааны цэцэрлэг байхгүй болж байсан. Сүүлийн хагас жилээс хойш энэ хувьсах зардлыг зогсоох шаардлагатай нүүр тулж байна.
Хувийн ерөнхий боловсролын сургуульд гэхэд 71 мянган хүүхэд суралцаж байна. Хувийн сургуулиудын төлбөр нь 10 сая төгрөгөөр дээш бол хувьсах зардал олгохгүй байгаа. Харин хувийн сургууль цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлыг зогсоочихоор цэцэрлэг л хүндрэхээр байна. Төрийн ачааллаас үүрэлцэж, хамт явж байгаа учраас хүнд байдалтай учирч магадгүй. Төсөв сайжрахаар эргээд хэрэгжүүлэх болов уу гэж харж байна.
Төрийн өмчийн их дээд сургуулийн байр ашиглалтын төлбөрийг төсвөөс төлөхийг зогсоож, өртгийг нь төлбөрт шингээх гэдэг байдлаар чиглэл нь орж ирсэн. Нийт долоон их сургуулийн зардлаас холбогдох таналт хийхэд 13 тэрбум төгрөг болж байгаа. Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөл хариуцаж, шийддэг. Энэ шийдвэр төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөр дээр нөлөөлнө" гэлээ.

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн