Улаанбаатар хотод өнөөдөр даншиг наадам эхэлж байна. Харин даншиг хэмээх нь монголоор бат-оршил хэмээх үг билээ."Жавзандамба хутагтад бат оршил өргөж, Халхын хэмжээгээр хийдэг наадам" байсан тухай Н.Магсаржавын "Долоон хошуу наадам" номын өмнөтгөл, тайлбар сэлтийг бичсэн Ч.Хасдорж бээр түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. 2025 оны зургаадугаар сарын 20-нд BBC телевизийн Heart and Soul баримтат подкастаар Монголын Бурханы шашны сэргэлтийн талаар сурвалжилга бэлтгэн түгээснийг доор тоймлон хүргэж байна.Монгол дахь Буддын шашны дахин сэргэлт: Дэлхийн анхаарлын төвд буй бяцхан гэгээнтэн Нийтлэлч: Кембрижийн их сургуулийн антропологич Дэвид СнийтУлаанбаатар хотын нэгэн хийдэд лам нар эртний тарнийн аялгуунд залбирал үйлдэж байна. Энэ зураглал түүхэн уламжлалт мэт боловч өнөө цагт шинэ утга илэрхийллийг агуулжээ.