Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Сөүл хотын метронд гал тавьж, 6 хүн гэмтээсэн иргэнийг баривчилжээ

Сөүл хотын метронд гал тавьж, 6 хүн гэмтээсэн иргэнийг баривчилжээ
Нийтэлсэн 53 минутын өмнө
Өмнөд Солонгосын эрх баригчид өнгөрсөн сарын 31-ний өдөр Сөүл хотын метронд санаатайгаар гал тавьсан иргэнийг хүний амь насанд халдахыг завдсан, галдан шатаах, төмөр замын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зэрэг хэд хэдэн хэргээр буруутган баривчилжээ.
67 настай, иргэн В тавдугаар сарын 31-ний өдөр метрон дотор бензин цацаж, улмаар гал тавьсан. Үүний улмаас 300 сая воноос давсан хохирол бүртгэгдсэн бөгөөд тухайн үед метронд явж байсан 160 орчим зорчигчийн амь насанд ноцтой хохирол учруулсан хэрэг болсон юм. 
undefined
Галын улмаас зургаан хүн бэртэж, түүний дотор сэжигтэн өөрөө багтсан 23 хүн утаанд хордож эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд метроны нэг бүхээг бүхэлдээ шатсан байна. Камерт бичигдсэн дүрс бичлэгт Вон галт тэргэнд бензин асгаж буй нь тодорхой харагдаж байгаа бөгөөд асаагуур ашиглан гал тавих үед зорчигчид айж сандран зугтаж буй нь бичигджээ.
Цагдаагийн мэдээллээр, сэжигтэн өнгөрсөн сард гарсан салалтын тухай шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байснаасаа болж ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн