RAND корпорацын ахлах судлаач Тимоти Хийт The Telegraph-д өгсөн ярилцлагадаа “Хэрэв Хятад улс ийм жижиг дрон үйлдвэрлэх чадвартай бол тэд үүнийг тагнуул, ажиглалт, мэдээлэл цуглуулах ажиллагаанд ашиглах сонирхолтой байх нь гарцаагүй. Ялангуяа том дрон нэвтэрч чадахгүй хаалттай орон зайд ашиглах нь үр дүнтэй байж магадгүй” хэмээн ярьжээ.