Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Д.Амарбаясгалан: Бүх хууль хүний эрхийн зөрчилгүй, хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай болно

Д.Амарбаясгалан: Бүх хууль хүний эрхийн зөрчилгүй, хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай болно
iToim
+ Дагах
Нийтэлсэн 3 цагийн өмнө
Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг өнөөдөр УИХ эцэслэн баталлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хуулийг баталсантай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй, 5 нам эвслийн оролцоотой, нийгмийн бүлэг, сегментийн төлөөллийг хангасан, жендерийн эрх тэгш байдлыг хангасан парламент бүрдэж “Хүн төвтэй” эрх зүйн орчныг бий болгох зорилгоор стратегиа баталсан. Энэхүү Гурван төгөлдөршлөөр хууль, тогтоолууд хүн төвтэй байх үндсэн зарчимтай байхаар зорилгоо тодорхойлсон. Аливаа хуулийн төслийг боловсруулах, өргөн барих, батлуулах бүх үйл явцыг зохицуулдаг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ийнхүү батлагдсанаар цаашид хэрэгжих бүх хууль “хүн төвтэй”, цаг үеэсээ хоцордоггүй, хүний эрхийн зөрчил үүсгэдэггүй, иж бүрэн зохицуулалттай, бие даасан шинжтэй байх юм.
Тиймээс уг нэмэлт, өөрчлөлт батлагдангуут Засгийн газарт хугацаатай үүрэг өгч, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 350 орчим хуулиудыг энэ хуулийнд нийцүүлж өөрчилнө. Мөн өмнөх хуулиудыг дагалдсан, албан тушаалтанд давуу тал үүсгэдэг журам, дүрмийг байхгүй болгоно" гэлээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн