Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэврийг долоодугаар сарын 7-нд олгоно

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэврийг долоодугаар сарын 7-нд олгоно
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 27
Наадмын амралттай холбоотойгоор бүх тэтгэвэр, тэтгэмжийг ирэх сарын 7-нд олгохоор болжээ. Үүнийг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас танилцууллаа. Тодруулбал, долоодугаар сарын 7-нд:
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 
  • Асаргааны тэтгэмж 
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт 
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж 
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж 
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө 
  • Насны хишиг 
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж
  • Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр зэргийг олгоно. 
Харин эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг долоодугаар сарын 21-нд өгнө. Мөн онцгой тохиолдлын, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний тэтгэмжийг долоодугаар сарын 23-нд олгох аж.
undefined

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн