Нэг тонн нүүрс дэлхийн зах зээл дээр 70 ам.долларт хүрч манай улсын төсөөлж, төсөвтөө оруулснаас 40 хувиар унаад байна. Тэгвэл цаашдаа энэ бууралт үргэлжлэх бөгөөд ойрын 2 жилд нэмэгдэхгүй гэдгийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулсан. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд 85 сая тонн нүүрсийг 70 ам.доллароор борлуулна гэж тусгажээ. Уул уурхайн бүтээгдэхүүн, түүний үнээс хамааралтай манай улсын эдийн засаг ирэх 2 жил хүнд сорилттой тулгарах нь. Хэдийгээр манай улс энэ жил 58 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөж байгаа ч дэлхийн улс орнуудын нөхцөл байдлаас шалтгаалж, БНХАУ нүүрсний экспортоо багасгаад байгаа юм. Тиймээс цаашдаа зөвхөн нүүрсэнд найдах бус алтны экспортыг нэмэгдүүлэх зорилгыг Засгийн газар тавиад байгаа. Тиймээс 2025 оны төсвийн тодотголтой хамтатган Алт-3 хөтөлбөрийг өргөн бариад байгаа юм. Учир нь дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэмэгдэж байгаа учраас алтны экспортоо нэмэгдүүлснээр дотоодын валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн эрсдлийг бууруулах юм.