Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

ХББОСЯ: Үйлдвэрүүдийн хаягдал ус стандартын шаардлагад нийцээгүй тохиолдолд зарим үйл ажиллагааг нь хязгаарлана

ХББОСЯ: Үйлдвэрүүдийн хаягдал ус стандартын шаардлагад нийцээгүй тохиолдолд зарим үйл ажиллагааг нь хязгаарлана
iToim
+ Дагах
Нийтэлсэн 10 минутын өмнө
Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г батлуулсан юм. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Ажлын хэсгийг байгуулан хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг тасралтгүй зохион байгуулан ажилласан байна.
Төлөвлөгөөний хэрэгжилт 2025 оны эхний хагас жилийн байдлаар 70 хувьтай байгаа ч Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны бохирдлын үзүүлэлт байнга нэмэгдсээр байна. Тухайлбал, 2022 оноос хойш төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа хаягдал усны дээжийг авч, шинжилгээ хийхэд бохирдлын хэмжээ нь MNS 6561:2024 стандартын шаардлагаас 2-4 дахин өндөр байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс, шир боловсруулах 15, ноос ноолуурын 19,  өлөн боловсруулах 5, мах, махан бүтээгдэхүүний 32, сүү, сүүн бүтээгдэхүүний 6, талх чихрийн 14, архи, ундааны 10 нийт 101 аж ахуйн нэгжээс 70 нь урьдчилан цэвэрлэх байгууламжгүй байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийг технологийн дагуу ажиллахад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.
undefined
ХББОСЯ-ны зүгээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана” гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлийг 2021 оноос хойш хэд хэдэн удаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ч үйлдвэрүүд өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч ажиллаагүй байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь Монголын Мянганы сорилтын сан, Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцуулсан байна.
Улаанбаатар хотод шинээр ашиглалтад оруулах төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч байгаа бохир усны бохирдолын хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй бол АНУ-ын МСК-ын 350 сая.ам.долларын буцалтгүй тусламжийн Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн барилга 2025 онд ашиглалтад орж, дулааны станцуудад нийлүүлж чадахгүйд хүрчээ.
Иймээс дээрх бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхийн тулд тус яамнаас Ажлын хэсгийг байгуулан Улаанбаатар хотод шинээр барьж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын уялдаа холбоог ханган шуурхай арга хэмжээг авч мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дээрх мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үйлдвэр аж ахуйн нэгж бүр бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай юм.  
undefined
Үйлдвэрийн хаягдал ус нь MNS 6561:2024 стандартын шаардлагад нийцээгүй тохиолдолд “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүссэн”, 16.2.6-д “энэ хуулийн 18.1-д заасны дагуу тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй бохир ус нийлүүлсэн” байх гэж тус тус заасны дагуу цэвэр усны хэрэглээ болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авах ажлыг зохион байгуулахыг мэдэгдээд байгаа юм.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн