Олимпийн гудамжнаас Гэндэнгийн гудамж руу эргэх уулзвараас буюу Гэрлэх ёслолын ордны урд талаас Япон улсын ЭСЯ-ны уулзвар хүртэл угсралтын ажил хийхээр товлогдсон тул авто замын хөдөлгөөнийг шөнийн цагаар түр хугацаанд хаана.
Зам хааж угсралтын ажил гүйцэтгэх хугацаа:
Зургаадугаар сарын 27-ны шөнийн 22:00 цагаас зургаадугаар сарын 28-ны өглөөний 06:00 цаг хүртэл, зургаадугаар сарын 28-ны шөнийн 22:00 цагаас зургаадугаар сарын 29-ний өглөөний 06:00 цаг хүртэл, зургаадугаар сарын 29-ний шөнийн 22:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өглөөний 06:00 цаг хүртэл.
Энэ хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.