Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Нэр бүхий УИХ-ын гишүүд П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ

Нэр бүхий УИХ-ын гишүүд П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ
Нийтэлсэн 7 минутын өмнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэд Г.Занданшатарын Засгийн газрын танхимыг дэмжиж байгаа тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа. Гэхдээ Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлж байгаа гэдгээ хэллээ. Огцруулах үндэслэлийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрээр "Нэгд 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан. Тухайн үед УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл ЕБ-ын 120 сургуульд 10 сая төгрөг олгох замаар тараасан. Ингээд буцаагаад нэг Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв ТББ руу буцаагаад 120 сургуулиас 10, 10 сая төгрөгийг татсан. Энэ бол авлигын асуудал. Ерөнхий сайд томилогдохдоо авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг чөлөөлнө гэж байсан. Тиймээс Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн байж П.Наранбаяр сайдыг огцруулах хэрэгтэй. Хоёрт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудал үүссэн.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Энэ жил 42 мянган хүүхэд шалгалт өгсөн юм байна. Энэ хүүхдүүд Монгол Улсын баялаг. Гэтэл энэ хүүхдүүдийн хувь заяагаар тоглож байна. Дархан-Уул аймгаас ирүүлсэн мэдээллээр тааруухан үнэлгээ авсан хүүхдийн оноог өсгөсөн байна. Энэ бол сайдын өгсөн чиглэлийн дагуу хийсэн байж болзошгүй үйлдэл. Шалгалтын агуулга хэдэн хүүхэд утас авч орсноор илэрч байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн