Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Өнөөдөр төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина

Өнөөдөр төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина
Нийтэлсэн 9 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг эцэслэн хэлэлцээд УИХ-д өргөн барих юм байна.
Ингээд наадмаас өмнө төсвийн тодотголыг батлах чигтэй байгаа аж. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдахад төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөгт хүрээд байсан. Төсвийг энэ хэмжээгээр тодотгоно гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Гэхдээ гадаад нөхцөл байдлаас шалтгаалж нүүрсний үнэ өдөр өдрөөр унаж, жижиг уурхайнууд зогсолт хийгээд байгаа. Тиймээс үүнээс ч ихээр төсвийг танах магадлалтай байгаа юм.
Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу тухайн жилийн төсвийн тухай хуульд тавигдсан аливаа төсөл хөтөлбөрүүд тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагаа нь бүрэн дусаагүй, гэрээ хийгдээгүй төсвийг татдаг. Тавдугаар сарын 31-ээр 130 төслийн нийт 535.9 тэрбум төгрөгийн төслийн гэрээ хийгдээгүй учраас төсөв нь татагдаж байгаа. Мөн төсвийн тодотголыг дагуулаад тамхины онцгой албан татварыг нэмэх хуулийн төсөл өргөн барих аж. Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөхдөө 11 хороо, 9 санг татан буулгаж хэмнэлт хийхээс гадна төрийн албаны 14400 ажилтанг үе шаттай цомхотгоно.
Харин салбар яамдын төсвөөс дараах байдлаар танана.
  • Эрүүл мэндийн сайд 69.9 тэрбум,
  • Хот байгуулалт, орон сууцжуулалт сайд 36 тэрбум,
  • Боловсролын болон Зам тээврийн сайд тус бүр 33 тэрбум,
  • Соёл, спорт аялал жуулчлалын сайд 19.7 тэрбум
  • Бусад сайд нарын багцаас 122.7 тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Ингээд нийт 535.9 тэрбум төгрөгийн 130 төсөл хэмнэлтэд тооцогдлоо гэсэн үг.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн