Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаар яригджээ. Засгийн газрын анхны болон ээлжит бус хуралдаануудаар мөн энэ сэдвийг онцгойлон хэлэлцсэн юм. Тухайлбал, улаанбурхан өвчнөөр халдварласан хүний тоо өнгөрсөн долоо хоногт 8160 орчим байсан бол ганцхан долоо хоногийн дотор 1500-аар нэмэгдсэн байна. Иймд өвчлөлийн тархалт, голомтыг хумих, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.