Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Зеленскийг хөнөөх оролдлогын талаар шинэ баримт дэлгэлээ

Зеленскийг хөнөөх оролдлогын талаар шинэ баримт дэлгэлээ
Нийтэлсэн 0 минутын өмнө
Украины Тагнуулын алба өчигдөр Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хөнөөх оролдлоготой холбоотой шинэ мэдээлэл нийтэлжээ. Энэ хэрэгт Польшийн хуучин цэрэг сэжиглэгдэн оролцсон байна.
Энэхүү хуйвалдаан өнгөрсөн жилийн эхээр Польшийн зүүн өмнөд хэсэгт орших Жешув хотод хэрэгжих төлөвлөгөөтэй байсан бөгөөд тухайн үед Украин болон Польшид зарим сэжигтнүүдийг баривчилжээ. Украины Тагнуулын албаны тэргүүн Василь Малюкийн мэдээлснээр тухайн цэргийг Оросын тагнуулын байгууллага хэдэн арван жилийн өмнө элсүүлсэн бөгөөд тэрээр Зөвлөлтийн үеийг дурсан санасан мэдрэмжээр ийнхүү төлөвлөх болсон аж.
Малюкийн хэлснээр Зеленскийг хөнөөхдөө дрон эсвэл мэргэн буудагч ашиглахаар төлөвлөж байжээ. Хуйвалдаанд оролцогсдын дунд Зеленскийгийн бие хамгаалагчийн албанд ажиллаж байсан хоёр хурандаа байсан ба тэднийг өнгөрсөн тавдугаар сард баривчилсныг  Украины Тагнуулын алба зарлаж байсан.
Польш цэргийг 2023 оны дөрөвдүгээр сард Польшийн эсрэг тагнуулын агентлаг Украины Тагнуулын албанаас авсан мэдээллийн дагуу баривчилжээ. Түүнийг өнгөрсөн сард гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр Польшийн прокурорууд ялласан байна.
Жешув хот нь Украины хилээс 70 км зайд оршдог бөгөөд Украинд зэр зэвсгийн нийлүүлэлт, улс төрийн айлчлалуудын чухал төв болж өгдөг. Ерөнхийлөгч Зеленский гадаадад зорчихдоо ихэвчлэн Киевээс Жешув руу галт тэргээр зорчиж, тэндээсээ Украины засгийн газрын онгоцоор нисдэг аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн