Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

АНУ-ын шүүх Харвардад гадаад оюутан элсүүлэхийг хориглосон Трампын шийдвэрийг хүчингүй болголоо

АНУ-ын шүүх Харвардад гадаад оюутан элсүүлэхийг хориглосон Трампын шийдвэрийг хүчингүй болголоо
Нийтэлсэн 0 минутын өмнө
АНУ-ын холбооны шүүгч Дональд Трампын засаг захиргааны гадаадын оюутнуудыг Харвардын их сургуульд суралцахаар АНУ-д нэвтрэхийг хориглосон зарлигийг хүчингүй болголоо.
Зарлигаар гадаадын оюутнуудыг зургаан сарын хугацаанд Харвардад суралцах, солилцооны хөтөлбөрт хамрагдахыг хориглож, одоо суралцаж буй оюутнуудын визийг цуцлах асуудлыг ч ярьж байв. Харвард энэхүү үйлдлийг үг хэлэх эрхэнд халдсан хэрэг гэж үзэн шүүхэд хоёр нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдгээрийн нэг нь 2.5 тэрбум ам.долларын царцаасан санхүүжилтийг сэргээх зорилготой юм.
Трампын засаг захиргаа Харвардыг антисемитизм, Хятадын нөлөө, аюулгүй байдал алдагдуулж буй гэх үндэслэлээр буруутгаж буй. Харин шүүх дээрх үйлдлийг нотолгоогүй, үндсэн хуулийн зөрчилтэй гэж үзжээ.
Харвардын судалгаагаар тус сургуульд антисемитизм болон исламын эсрэг үзэл, ялгаварлан гадуурхалт түгээмэл байгааг тогтоосон ч Трампын засаг захиргаа муслимчуудын эсрэг үзлийн эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй байна.
2023–2024 оны хичээлийн жилд Харвардад 6,800 гадаад оюутан суралцаж байсан бөгөөд нийт оюутнуудын 27 хувийг эзэлж байжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн