АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израил ба Ираны хооронд "бүрэн бөгөөд төгс" гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болох гэж буйг зарлалаа. Хоёр улсын хоорондох мөргөлдөөнийг зогсоох зорилготой энэхүү мэдэгдлийг зарлахаас өмнөхөн талууд дахин довтолгоо хийхээр сүрдүүлээд байсан билээ.Трампын хэлснээр, Израил болон Ираны талд хэрэгжүүлж буй цэргийн ажиллагаануудаа дуусгах тодорхой хугацаа өгөгдөх ба үүний дараа гал зогсоох ажиллагаа шат дараатайгаар хэрэгжих ажээ.Тэрбээр өөрийн Truth Social хуудсанд:"Бүх зүйл төлөвлөсөн ёсоор амжилттай хэрэгжвэл, амжилттай хэрэгжинэ ч гэж бодож байна. Израил, Ираныг зориг, тэвчээр, ухаанаар энх тайвныг бий болгож чадсанд нь баяр хүргэе. Үүнийг '12 өдрийн дайн' гэж нэрлэх хэрэгтэй" хэмээн бичжээ.Үүнээс хэдхэн цагийн өмнө Израилын гурван албан тушаалтан тус улс Иран дахь ажиллагаагаа дуусгахаар зэхэж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ талаарх мэдээллийг АНУ-д уламжилсан гэж мэдээлжээ.Ням гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "зорилгодоо тун ойртсон" гэж мэдэгдсэн бол Ираны нэгэн өндөр албан тушаалтан Ройтерст мэдээлэхдээ Тегеран АНУ-ын санал болгосон гал зогсоох нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэжээ.Даваа гарагийн эхээр Трамп Ираны АНУ-ын цэргийн агаарын бааз руу хийсэн довтолгоог хохиролгүй хэмээн тайлбарлаж, урьдчилан мэдэгдсэнд нь талархаад, Израилыг энхийн замд урагшлахыг уриалсан байна.Ираны энэхүү довтолгоо нь өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Ираны газар доорх цөмийн байгууламжууд руу 30,000 фунт жинтэй сөнөөх бөмбөг хаясны хариу болсон юм. Ингэснээр АНУ Израилын Иран дахь агаарын дайнд нэгдсэн бөгөөд уг зөрчил 12 дахь өдрөө үргэлжилж байв.