Төрийн захиргааны албан хаагчдыг 10 хувиар бууруулж, 2153, Тусгай албыг 25 хувиар бууруулж, 12270 , Төрийн үйлчилгээний албыг 9 хувиар буруулж, 3658, Улс төрийн албыг 9 хувиар бууруулж, 340 хүнийг чөлөөлөх тооцоо байгаа юм. Сүүлийн жилүүдэд төрийн алба данхайж, төрийн албан хаагчийн тоо эрс нэмэгдэж 228 мянга болсон. Үүн дээр төрийн өмчит компаниудын албан хаагчид нэмэгдэхэр 300 орчим мянган хүн төрд ажиллаж, төрөөс цалинжиж байна гэсэн үг. Тиймээс үүнийг цомхотгож, хэмнэлт хийх нь зүйн хэрэг ч нөгөө талдаа даргын албан тушаалыг нэмэгдүүлэх нь буруу. Хэрвээ үнэхээр л хэмнэлт хийх гэж байгаа бол Дэд сайд нарыг томилохгүй байх хэрэгтэй. Салбарын сайд нь байхгүй бол яамдын Төрийн нарийн бичгийн дарга нь орлодог.