Тэрээр “АНУ дайнд албан ёсоор оролцож байгаагаа зарлаагүй ч аль хэдийнэ Иранд цохилт өгч эхэлсэн. Цөмийн байгууламжуудыг онилж байгаа нь Ираныг эсэргүүцлээ зогсоож, Америкийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол нөхцөл байдал улам дордоно гэсэн дохио юм. Өөрөөр хэлбэл, бүрэн бууж өгөхийг шаардаж байна. Гэвч Иран үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн “Вечерняя Москва” сонинд ярьжээ.