УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 20-нд өргөн мэдүүлсэн бөгөөд санал дүгнэлтийг УИХ-д танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тус хуулийн өөрчлөлтөөр 11 хороо, 9 санг татан буулгах юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 4,5 хоногийн дотор бүтцээ оруулж ирж байна. Уг нь бүтцээ оруулж ирж байж бүрэлдэхүүнээ оруулж ирэх ёстой. Өмнөх Засгийн газрын бүтцээр явж байгаа гэж хэлээд оруулж ирсэн. Энэ бол асар том хуулийн хулгай. Хоёрт, өнгөрсөн бүтэн сайн өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж тэтгэврийн зээлийг хуучнаар өгөхөөр болсон. Даваа гаригт хэвлэлийн хурал хийнэ гэж амласан. Хэрвээ пүрэв гаригт хэвлэлийн хурал хийхгүй бол би тав дахь өдрөөс жагсаал зохион байгуулахаар уриална. Манай ахмадууд гараад ирнэ. Ахмадууд өнгөрөөд өглөө гэхэд хүүхдүүд нь төлдөг. Ямар ч эрсдэлгүй зээл. Ерөнхий сайд Г.Занданшатар: Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад энэ хууль мөрдөгдөөгүй. Та энэ саналаа хэлээд зассан бол болох байсан. Өнөөдөр өдөр хоногоор дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж байна. Анх томилогдож байх үеийн төсвийн орлого 2.3 их наядаар тасрах байсан бол 7 хоногийн дотор нэг их наядаар нэмэгдэж 3.3 их наядаар орлого буурч байна. Энэ өөрчлөлтийн эрин үед хуулиудаа өөрчлөөд явах боломжтой. УИХ-ын гишүүн: Ерөнхий сайд Г.Занданшатар: