Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооноос хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр талууд хамтын ажиллагааны туршлага солилцож байна. Тухайлбал нийтлэг зорилгодоо тулгуурлан хүний эрхийн олон улсын гэрээ, механизмын талаар уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд Монгол Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Үүний зэрэгцээ UPR-ийн зөвлөмжийг дагах, мөн хэрэгжилтийг хангахад идэвхтэй оролцох боломжоор хангана.
Түүнчлэн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийг танилцуулж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллын ач холбогдол, хууль болон бодит нөхцөл байдал дээр жендэрт суурилсан ялгаварлан гадуурхлыг устгах асуудлаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.
Мөн НҮБ-ын хүний эрхийн олон улсын гэрээ болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр парламентын түвшинд тэргүүлэх асуудлыг бусад оролцогч талуудтай хамтран тодорхойлж сайн туршлага, сургамжаа хуваалцан, харилцан туршлага солилцоно.