Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог, шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд ЭЕШ-ыг 43 мянган шалгуулагч өгснөөс орон нутагт 21 мянга, Улаанбаатар хотод 21 мянган шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Улсын хэмжээнд ЭЕШ-д 171 шалгуулагч 800 оноо авсан байна. Энэ жил нийт 3661 шалгуулагч олон улсын шалгалтын оноогоо ЭЕШ-тай дүйцүүлсэн байна.
Энэ жилийн математик, физикийн хичээлийн шалгалт нэлээд хүнд, өмнө бэлдэж байгаагүй тест ирсэн гэх гомдол гараад буй. Тэгвэл БҮТ-өөс Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг 6-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу боловсруулсан гэж мэдээлэв. Одоогоор элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар нь сургалтын хөтөлбөрөөс зөрсөн, өөр агуулга орсныг нотолсон зүйл байхгүй. Бүх шалгалтын даалгаврыг сурах бичигтэй тулгадаг гэж мэдэгдэв.