2024-2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар зургадугаар сарын 18-23-ны өдөр болж өндөрлөсөн. Тэгвэл энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой шалгуулагчид, багш, эцэг, эхчүүдийн гомдол тасрахгүй байна. Энэ жилийн математик, физикийн шалгалтад сургалтын агуулгад ороогүй даалгавар багтсан, цаашлаад монгол хэлний шалгалm толгой эргүүлсэн олон асуулттайгаас болж шалгуулагчид цагтаа амжиж тестээ бөглөж чадаагүйгээс босго оноондоо хүрч чадаагүй гэх асуудал гараад байна.
Харин Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ нь сургалтын хөтөлбөрийн агуулгын дагуу явагдсан, бүх тестийг сургалтын хөтөлбөртэй тулгасан гэж мэдэгдээд байгаа юм. БҮТ-ийн нээлттэй тавьсан ЭЕШ-ын хичээл тус бүрийн тестэд олон нийт, эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, монгол хэлний шалгалтын А, B, C, D хувилбартай тус бүр 40 тестэй даалгаварт "Тамгагүй төр" жүжгийн зохиолоос хоёр даалгавар багтаасан байна.
Нэрт яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийн зохиол нь 2019 онд 12-р ангийн уран зохиолын сурах бичгийн нэгдүгээр бүлэгт "Монголын орчин үеийн жүжиг" хэсэгт байдаг аж. 2024 оны ЭЕШ-ын тестэд мөн ирж байжээ. 2025 оны ЭЕШ-д дараах байдлаар оржээ.

12-р ангийн сурах бичиг
26. Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжигт: “Чиний дэргэд Цаадах чинь нялх Цадсан болхи шүү дээ, хаантан минь” гэхэд “...Хүний нүд жавраар хайрсан Хүүтэй юм байна, чи бид хоёр” гэж хэлдэг. Энэ нь хэн хэний харилцан яриа вэ?
27. Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн “Цэцэр ганцаар үлдэн нэлээд хавчиж байснаа, хоёр хүүхдийг сольсноо, тэвчиж чадахгүй дахин буцаана. Тэгснээ дахин сольж, бага хатны хүүхдийг тэврэн авахад хүүхэд нь часхийн уйлна” хэсгээс дүрийн дотоод орчныг тодорхойлно уу.
А. сандарч мэгдсэн, B. айж балмагдсан, C. эргэлзэж тээнэгэлзсэн, D. гуниглаж санааширсан,
28. Ц.Чимиддорж “Сэлбэ” шүл
26. Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжигт: “Олон онд дэгдээхэй байсан ч Одоо тэр тас боллоо...” гэхэд “Хажуугаар минь наад үгс чинь Хийсэж байна” гэж хэлдэг. Энэ нь хэн хэний харилцан яриа вэ?
А. Цэцэр, Арчугийн B. Гүргэл, Цэцэрийн C. Эгэрэг, Арчугийн D. Эгэрэг, Гүргэлийн E. Гүргэл, Арчугийн
27. Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн “Хүнийг төрхөө олоогүй байхад нь Гөлгийг нүдээ нээгээгүй байхад нь төөрүүлдэг юм Хааш хаашаагаа хаанд дарагдсаны Хариуг авч бахаа хангамаар байна” хэсгээс дүрийн дотоод орчныг тодорхойлно уу.
А. өширхөж хонзогносон B. дооглон доромжилсон C. зэмлэн шүүмжилсэн D. буруутгаж шийтгэсэн E. тоглон тохуурхсан