Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Монголбанк: Өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувь болгож зөөлрүүлснээр бага тэтгэвэртэй зээлдэгчийн зээл авах боломж нэмэгдсэн

Монголбанк: Өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувь болгож зөөлрүүлснээр бага тэтгэвэртэй зээлдэгчийн зээл авах боломж нэмэгдсэн
Нийтэлсэн 13 минутын өмнө
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хурдтай өсөлтийг харгалзан үзэж, гаргасан шийдвэрээ өнөөдөр /2025.06.23-нд/ танилцууллаа. 
2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээлтэй 281.2 мянган зээлдэгчийн 1.847.2 тэрбум зээлийн үлдэгдэл нь нийт хэрэглээний зээлийн 15 хувийг бүрдүүлж байна. Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд сард дунджаар 828.2 мянган төгрөгийн тэтгэврийн орлогынхоо 83.7 хувийн зээлийн эргэн төлбөрт төлж байгаа юм. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2021 оны хоёрдугаар улиралд 100.6 тэрбум байв.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хурдтай өсөлтийг харгалзан үзэж 2025 онд дараах 2 шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
  1. 2025 оны гуравдугаар сард тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тус тус тогтоосон.
  2. 2025 оны зургаадугаар сард банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоосон.
2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй зээлдэгчдийн хувьд Монголбанкны өр, орлогын хязгаарлалт хамааралгүй бөгөөд зээлээ сунгах, нэмж зээл авах боломжтой юм.
Хэрэглээний зээлийн хурдтай өсөлт инфляц болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул зохицуулах шаардлага үүсжээ. Гэхдээ Мөнгөний бодлогын хорооны сүүлийн шийдвэрээр тэтгэврийн зээлд тавьсан амьжиргааны баталгаажих түвшний зохицуулалтыг болиулж өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувь болгож зөөлрүүлсэн тул ялангуяа бага тэтгэвэртэй зээлдэгчийн хувьд зээл авах боломж нэмэгдсэн байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн