The MongolZ баг алдарт FaZe Clan-ыг 2:0 харьцаатайгаар хожиж, BLAST.tv Austin Major тэмцээний хагас шигшээ шатны сүүлийн эрхийг өөрсдийн болголоо. Ийнхүү тэд Азийн Counter-Strike-ийн түүхэнд дахин нэг тод мөрөө үлдээж байна. Энэхүү ялалт The MongolZ багийн хувьд Major тэмцээнд хүрсэн хамгийн өндөр амжилт болоод байгаа бөгөөд хагас жилийн өмнө Шанхайд шөвгийн 8-д хасагдаж байсан тэд энэ удаа нэг шатаар ахиж, хагас шигшээд шалгарч чадлаа. Тэд маргааш өглөө 06:30-аас Бразилийн paiN багийн эсрэг хагас финалын тоглолтоо хийнэ.
FaZe баг энэ тэмцээнд гол өрсөлдөгч багуудтай тусдаа хэсэгт багтаж, финалд гарах өндөр найдлага тавьж байсан ч ийнхүү хожигдсоноор томоохон цохилт амслаа.