Монгол бичгийн дүрмийн таблиц: Монгол бичгийн цагаан толгой, урт, хос эгшгийг тэмдэглэх ёс, дэвсгэр үсэг, нэр үгийн хувилал, үйл үгийн хувилал, өвөрмөц хувилалтай үйл үгнүүд, холбох эгшгийн дүрэм зэргийг 80х30 см хэмжээтэй компьютерын дэвсгэрт багцалж хялбаршуулан багтаасан байна. Уламжлалт бичлэгтэй үгсийн түүвэр: Монгол бичгийн дүрэмд хамааралгүй хэвшсэн тогтсон үгс буюу уламжлалт бичлэгтэй үгсээс 100 үгийг түүвэрлэн 30х25 см компьютерын дэвсгэрт тогтооход дөхөм болгон байршуулсан байна. Компьютерын/нөүтбүүк/ гарын байрлалын дэвсгэр: Монгол бичгийн 26 үсгийг багтаасан бөгөөд үндэсний бичгийн фонт буюу Traditional Mongolian/standard/ үсгийн фонтыг буулган бичихэд хялбар болгосон байна. Стикер: Гарын байрлалын дэвсгэрийн тайлбарт монгол бичгийн Shift товчлууртай бичигдэх үсэг, үгийн адагт орсон а, э, на, нэ, га, нөхцөлийн зай авах, үгийн дунд, адагт бичигдэх г, үгийн төгсгөлийн д, гадаад үсгийн н, нуруу гаргах, эр, эм үгийн хэ, хи, хө, хү, их энхлэг, гадаад үсгийн э, урт зураас, дусал, таслалыг хэрхэн бичих талаарх зааврыг багтаасан байна.