Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

БАЙР СУУРЬ: БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон түлш авах нь зөв үү

БАЙР СУУРЬ: БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон түлш авах нь зөв үү
Нийтэлсэн 1 минутын өмнө
Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор хагас коксжсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан байна. Энэ түлш нь 800 хэмд боловсруулсан, хортой нэгдлүүдээс цэвэрлэгдсэн бөгөөд БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авахаар төлөвлөжээ. Ингэснээр 300 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тооцоо гарсан байна. Гэсэн ч УИХ-аас түлш, зуух худалдан авалтад төсвийн мөнгө зарцуулахгүй гэсэн тогтоол гаргасан ч, нийслэл үүний дараа тендер зарласан нь маргаан дагуулж байна. Ногоон санхүүжилтийн тогтолцоог боловсруулах ажлын хэсгийнхэн түлшинд бус, орон сууцны дулаалга зэрэг урт хугацааны шийдэлд хөрөнгө зарцуулах нь оновчтой гэж үзэж байгаа юм.
undefined
Хотын дарга Х.Нямбаатар: Орчны бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрдэмтдийн зөвлөлөөс дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр угааж, жигнээгүй буюу өндөр илчлэгтэй түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглах нь буруу гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өнгөрсөн жилүүдэд олон хүн угаартаж, амь насаа алдсан эмгэнэлтэй тохиолдлууд гарч байсан. Энэ асуудлыг дахин давтахгүйн үүднээс Үндэсний хорооноос хагас коксжсон түлш буюу сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэн шийдвэр гаргасан юм.
Иймд БНХАУ-аас нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр хагас коксжсон түлш импортлох шийдвэр гарсан. Энэ түлш нь 800 градусаас дээш хэмд жигнэж боловсруулсан, хортой химийн нэгдлүүдээс ангижруулсан бүтээгдэхүүн бөгөөд Улаанбаатар хотод савлан хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Одоогоор “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсон хэдий ч үйл ажиллагааны нийт зардлыг бууруулах, илүү үр ашигтай хувилбар руу шилжих үүднээс шинэ түлшийг нэвтрүүлэх нь 300 тэрбум төгрөг буюу 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоололтой байгаа юм.
undefined
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Орчны бохирдлын үндэсний хороо 2025 оны тавдугаар сарын 19-нд гаргасан чиглэлийн дагуу боловсруулсан буюу хагас коксжсон түлшийг ашиглах шийдвэрийг гаргасан байдаг. Үүний дараа зургаадугаар сарын 5-нд УИХ-ын тогтоол гарч, уг тогтоолд түлш болон зуухны худалдан авалтад улсын төсвөөс хөрөнгө зарцуулахгүй байхыг тусгасан.
Гэтэл уг тогтоолын дараа, зургаадугаар сарын 10-нд нийслэлээс тендер зарласан юм. Нэг талаас УИХ-ын тогтоолтой зөрчилдөж байгаа мэт харагдаж байгаа бол, нөгөө талаас Үндэсний хорооны шийдвэрийг хэрэгжүүлж байна гэх тайлбар өгч байна.
Миний байр суурийн хувьд, түлшний асуудалд их хэмжээний төсөв зарцуулах нь оновчгүй. Утаа нь аль ч түлшнээс тодорхой хэмжээнд ялгардаг тул бодитой, урт хугацаанд үр дүн өгөх шийдэлд хөрөнгө оруулах нь зүйтэй. Тухайлбал, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах буюу дулаалгын ажлыг дэмжихэд энэхүү хөрөнгийг чиглүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн