Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана. 11:00 цагт Засгийн газрын хуралдааныг зарлаад байна. Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Дулааны III дулаан цахилгаан станц дээр ажилласан. Тус станцад осол гарсан ч өнөөдрийг хүртэл хохирлын хэмжээ, шалтгааныг тогтоогоогүй байна. Тэгвэл өнөөдрийн хуралдаанд нөхцөл байдлыг танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон. Мөн Засгийн газар ойрын өдрүүдэд 2025 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. 2.3 их наяд төгрөгийг танана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.