Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болж, 7 хүн энджээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болж, 7 хүн энджээ
Нийтэлсэн 3 минутын өмнө
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний нийт 8648 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 6796 хүн эдгэрч, 691 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн дотор биеийн байдал нь хөнгөн 53, дунд 599, хүнд 37, нэн хүнд хоёр хүн байгаа бол гэрээр эмчлүүлж байгаа 1154 хүн байгаа юм.
Мөн улаанбурхан өвчний хавьталд орсон хүний тоо 63,052-д хүрч, харамсалтай нь нас баралтын тоо долоо болон нэмэгджээ. 
undefined
Батлагдсан тохиолдлуудын 55.4 хувь нь улаанбурхан өвчний вакцинд огт хамрагдаагүй, 17.1 хувь нь нэг тун, 15.2 хувь нь хоёр тун, харин 13.1 хувь нь вакцинд хамрагдах насанд хүрээгүй байсан юм. Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин тул өвчтэй хүнтэй хавьтал болсон тохиолдолд 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 72224444 болон 100 дугаарын утсаар авах боломжтой юм. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн