Копенхаген — Дэлхийн хамгийн амьдрахад таатай хот
Экономист сэтгүүлийн судалгааны нэгж болох Economist Intelligence Unit (EIU)-аас гаргасан 2025 оны “Амьдрахад хамгийн таатай дэлхийн хотуудын жагсаалт”-д Дани улсын нийслэл Копенхаген хот нэгдүгээр байрт бичигдлээ.
Сүүлийн гурван жилийн турш тэргүүлж байсан Австрийн нийслэл Вена энэ жил Швейцарын Цюрих хоттой хамт хоёрдугаар байрт орсон байна.
Энэхүү судалгаанд 173 хотыг эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, тогтвортой байдал, дэд бүтэц, байгаль орчны нөхцөл гэсэн шалгуураар үнэлжээ. Копенхаген нь тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн хувьд “төгс” үнэлгээ авч, амьдрахад хамгийн таатай хот болсон байна.
Шилдэг 10-д багтсан хотууд
Вена хот ерөнхийдөө өндөр үнэлгээ авч байсан ч тогтвортой байдлын оноо огцом буурсан нь тэргүүлэх байр сууриа алдахад хүргэжээ. Ялангуяа өнгөрсөн зун болсон Тэйлор Свифтийн тоглолт дээр гарсан тэсрэх бөмбөгийн заналхийлэл зэргийг шалтгаан болгож дурдсан байна.
Канадын хотууд уналт үзүүлэв
Өнгөрсөн жил тавдугаар байрт байсан Калгари энэ жил 18-р байр луу ухарсан бол Торонто 12-р байрнаас 16-р байр луу очжээ. Үүний шалтгаан нь эрүүл мэндийн салбар дахь хүндрэл, эмнэлгийн хүлээлгийн жагсаалт урт, боловсон хүчний хомсдол байв.
АНУ, Их Британийн хотууд мөн буурсан үзүүлэлттэй байна
АНУ-ын хувьд хамгийн өндөр байр эзэлсэн хот бол Хавайн Хонолулу бөгөөд 23-р байранд оржээ. Нью-Йорк, Лос Анжелес зэрэг том хотууд нийтийн үйлчилгээний дэд бүтэц дээрх дарамтаас болж доогуур үнэлгээ авсан байна.
Их Британийн Лондон, Манчестер, Эдинбург зэрэг хотууд тогтвортой байдлын оноо муудсанаас жагсаалтаар доошилжээ. Жишээ нь, Лондон 45-р байраас 54-р байр луу шилжсэн байна. Энэ нь өмнө жил болсон цагаачдын эсрэг кампанит ажил, үймээн самуунтай холбоотой гэж дүгнэжээ.
Доогуур үнэлгээтэй хотууд
Харамсалтай нь жагсаалтын сүүлд дахин Сирийн Дамаск орсон бөгөөд хамгийн амьдрахад таагүй хотоор шалгарчээ. Түүнээс дээгүүр:
Саудын Арабын Аль Хобар хот 13 байраар дэвшиж, 135-р байранд орсон байна. Энэ нь “Хөрөнгө оруулалт 2030” хөтөлбөрөөр эрүүл мэнд, боловсролд оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой. Индонезийн Жакарта 10 байраар ахиж, 132-р байр руу дэвшжээ.